Мэдээллийн технологийн хичээл
Үндсэндээ програм хангамжийг техник хангамждаа хэзээ, ямар даалгавар гүйцэтгэхийг нь хэлж өгдөг.
Програм хангамж гэдэг нь компьютерт зааварчилгаа өгөх програм, холбогдох өгөдлийн цогц юм.
Олон улсын болон ОХУ-ын тодорхойлолтыг авч үзэцгээе.
· Компьютерын програм болон түүнтэй холбогдох бүхий л бичиг баримт нь компьютерын системийн ажиллагаанд хамрагдана.
· Компьютерыг удирдахад зориулагдсан програм болон програмуудын цогц юм.
· Мэдээлэл боловсруулах системийн програм болон бичиг баримтын цогц юм.
Програм хангамж нь компьютерын хангамжийн нэг төрөл юм. Судлаачдын үзэж байгаагаар програм хангамж гэдэг нь мэдээлэл зүй болон програмын техник юм.
Компьютерт software гэдэг үгнээс гаралтай ‹‹софт›› гэдэг үгийг ихэвчлэн хэрэглэдэг бөгөөд энэхүү үгийг хамгийн анх 1958 онд Принстон их сургуулийн математикч Джон Тьюки нь American Mathematical Monthly сэтгүүлд бичиж байсан.
Түүх
Програм хангамж гэдэг нэр томъёог хамгийн анх 1935 онд Английн математикч Алан Тьюринг өөрийнхөө эссендээ хэрэглэж байсан. Тэрээр Тьюринг гэдэг нэртэй машин зохион бүтээсэн бөгөөд энэхүү загвар нь ямар нэгэн бүрэн дуусаагүй үйл ажиллагааны шат дараалалыг нэг байдлаас нөгөө байдалруу шилжүүлэх чадвартай.
Компьютерийн програм хангамж нь дотроо компьютерийн програмууд, архивууд болон тэдгээрийг дэмждэг бичиг баримтуудыг өөртөө багтаадаг. Програм хангамж гэх энэхүү үг нь заримдаа өгөгдлийн програм хангамж гэсэн илүү нарийн утга санааг илэрхийлдэг. Програм хангамж нь компьютерийн санах ой буюу биет бус зүйлд хадгалагддаг.
Програм хангамж нь компьютерийн хэл дээр бичигддэг. Програм хангамж нь ихэнхдээ дээд түвшиний програмын хэл дээр бичигдэх ба ингэснээр компьютерийн хэл дээр бичсэнээс илүү хялбар бас бүтээмжтэй болдог байна. Өндөр түвшиний програмын хэлийг эмхэтгэл,тайлбар эсвэл энэ хоёрыг хослуулж хэрэглэн орчуулж болдог. Хэрвээ компьютерийн хэл нь хүмүүний хэлний үсгүүдийг ашиглаж байгаа тохиолдол доод түвшиний иж бүрдэл хэл дээр бичигдэж болдог. Иж бүрдэл хэл нь эвлүүлэгч ашиглан компьютерийн хэл рүү хөрвүүлэгддэг.
Програм хангамжийн давуу тал нь өөрчлөгдөх чадвартаа байх ба хөгжүүлэгчид бизнес, корпорациуд болон ер нь дэлхий дээрх хүн болгонд тус болох төрөл бүрийн програмууд бичиж байна. Одоо үед програмууд янз бүрийн үйлдлийг секундыг хэд хуваасантай тэнцүү хугацаанд гүйцэтгэдэг.
Өнөөгийн програмууд хүнд хэрэгтэй байхаас сөрөг үйлийн төлөө ч хийгдэж байна.
Програм хангамжийн ангилал
Програмыг хэрхэн гүйцэтгэж байгаагаар нь:
· Тайлбарлагч буюу хэлмэрчлэгч
· Хөрвүүлэгч гэж ангилдаг.
Програмыг хэрхэн дамжуулж байгаагаар нь:
· Хөндлөн платформ
·
Програмын хэрхэн хэрэглэж, тархаж байгаагаар нь:
· Хаалттай буюу чөлөөт бус
· Нээлттэй
· Чөлөөт
Програмыг хэрхэн ашиглаж байгаагаар нь:
· Системийн
· Хэрэглээний
· Мэдээлэл боловсруулах
Системийн програм хангамж нь компьютер системийг удирдахад зориулагдсан програмуудын нэгдэл юм. Жишээ нь: Процессор, санах ой, оролт гаралтын төхөөрөмж, сүлжээний тоног төхөөрөмж гэх мэт. Системийн програм хангамжид үйлдлийн систем, үйлчилгээний програм хангамж зэрэг нь чухал байр суурь эзэлдэг.
Багтаамж нь электрон төхөөрөмжүүд дээр суурьлагдсан програм юм. Орчин үеийн компьютерын төхөөрөмжүүд нь өөрийн гэсэн багтаамжтай байдаг.
Үйлчилгээний програм хангамж нь компьютерын туслах програм бөгөөд өгөгдсөн тусгай үүрэг даалгаварыг гүйцэтгэхэд зориулагдсан програм юм. Энэхүү програм нь зарим нэг параметрын өөрчлөлтийн үйл явцыг хялбар болгодог.
Хэрэглээний програм гэдэг нь хэрэглэгчийн өгсөн даалгаварыг гүйцэтгэх зориулалттай програм юм.
Мэдээлэл боловсруулах програм нь мэдээллийг төлөвлөж, боловсруулахад зориулагдсан програм хангамж юм. Мэдээлэл боловсруулах програмыг хэрэглээний програм хангамжийн биеэ даасан нэг хэсэг гэж үзэж болно.
Онлайн үйлчилгээ гэж юу вэ?
Онлайн үйлчилгээ гэдэг нь интернэтээр бодит цаг хугацаанд шууд явагдаж ,буй шууд хийгдэж буй үйлчилгээ юм. Ийм төрлийн үйлчилгээ авахын тулд интэрнэтэд холбогддог компъютэртэй байх шаардлагатай. Учир нь зөвхөн интэрнэтэд холбогдсон газраас л онлайн үйлчилгээг авч болно. Энэ үйлчилгээний үйл ажиллагаа нь өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой. Үйлчлэгч болон үйлчлүүлэгчдийн хоорондын тодорхой харилцаа үүсэж байдаг. Түүнчлэн үйлчилгээ гэдэг нь хүмүүсийн тусын тулд сэтгэл тавин тэдэнд тусалж сэтгэл хангалуун сайн үйлс бүтээнэ гэсэн үг. Онлайн үйлчилгээг хангагч нь интернэт үйлчилгээ, е-майл үйлчилгээ, мэдээний үйлчилгээ, интертеймент үйлчилгээ/дуу хөгжим, кино/,хайлт, интернэт дэлгүүрийн сайт /онлайн дэлгүүр/, е-санхүү эсвэл интернэт банкны сайт, е-эрүүл мэндийн сайт, е-удирдлага зэрэг олон үйлчилгээ багтах юм.
Түгээмэл хэрэглэгддэг онлайн үйлчилгээ
- Онлайн сонин
- Онлайн сургалт
- Онлайн бүртгэл
- Онлайн дэлгүүр
- Онлайн банк
Онлайн үйлчилгээний нэг хэсэг болох
ТӨРИЙН ОНЛАЙН ҮЙЛЧИЛГЭЭ БУЮУ ВЭБ СЕРВИС ГЭЖ ЮУ ВЭ?
Web service гэж юу вэ ?
Байгууллагууд өөрийн үйл ажиллагааны хүрээнд нэгтгэн цуглуулж буй өгөгдлөө төрийн бусад байгууллагуудтай дундаа ашиглах зорилгоор үүсгэсэн, https, soap, jms зэрэг нийтлэг протокол ашиглан дуудах боломжтой “функц” гэж ойлгож болно.
Web service ажиллах зарчим
Төрийн байгууллагууд өөрийн болон бусад байгууллагуудын үүсгэсэн web service-г хэрэглэгчийн болон хандалтын эрхийн нарийн хяналтын дор ашиглах боломжтой
Нийлмэл бизнес процесс бүхий онлайн үйлчилгээ
Эхний үе шатанд энгийн web service-үүд нэвтрүүлэх бол системийн хэрэглээ өндөрсөхийн хирээр нарийн нийлмэл бизнес процесс бүхий web service-үүд ажиллаж, Төрийн байгууллагуудыг үйл ажиллагааг уялдуулан зохицуулах болно. Одоогийн суурилуулсан дэд бүтэц нь энэ шаардлагыг бүрэн хангана.
Төслийн дараагийн үе шатанд юу хийх боломжтой вэ?
Төслийн дараагийн үе шатанд Засгийн Газрын зорьж буй 300 үйлчилгээг онлайн болгох зорилтыг хангах чиглэлээр өргөтгөх боломжтой.
S.O.S. Web Services
Тосны шинжилгээг тогтмол хийлгэх нь машин болон хөдөлгүүрийг дээд хүчин чадлаар ашиглах боломжийг бүрдүүлдэг. SOS ( Тосны хуваарьт шинжилгээ) үйлчилгээ нь эд ангийн эвдрэл гэмтлийг урьдчилан илрүүлдгээрээ онцгой ач холбогдолтой юм. Машиныг эдэлгээний явцдаа хянаснаар эвдрэл гэмтлийг эрт илрүүлэн засварлах ба энэ нь машины ажиллагааг тогтворжуулах, бүтээмжийг дээшлүүлэх, үнэ цэнэтэй эд ангийг хамгаалах, үйлчилгээний зардлыг багасгах, дахин борлуултын үнийг өсгөх давуу талыг бий болгоно.
Service Information System (SIS)
CAT болон CAT-ийн дилерүүдийн ашигладаг Service Information System (SIS) мэдээллийн системийг ашиглан тоног төхөөрөмжийнхөө засвар, үйлчилгээний зардлыг нарийн удирдан зохион байгуулах боломжтой. SIS-ийг интернэт аль эсвэл DVD хувилбараар худалдан авч ашигласнаар та 1 сая сэлбэгийн дугаар, 1.3 сая сэлбэг болон үйлчилгээтэй холбоотой зурагт материалыг үйл ажиллагаандаа хэрэглэх боломжтой болно.
Comments
Post a Comment